Соронзон орон бол цахилгаан гүйдэл
болон соронзон шинж чанартай материалуудын соронзон нөлөөллийн
математик тодорхойлолт, тайлбар юм. Соронзон орон дох аливаа цэг чиглэл болон хэмжээ
(урт) хоёроор тодорхойлогдох ба тиймээс соронзон орон бол вектор талбай
юм. Соронзон орон нь ихэнхдээ Лоренцын хүчээр тодорхойлогдох ба энэ хүч
нь цахилгаан цэнэгийг хөдөлгөгч хүч юм. Соронзон орон нь тус тусдаа бие даасан боловч хоорондоо нягт хамааралтай хоёр орноос хамаарна. Тэдгээрийг sболон n үсгээр тэмдэглэнэ.
Хөдөлж буй цахилгаан цэнэгүүд болон үндсэн квант чанартай холбоотой өөрийн эгэл хэсгүүдийн эргэлдэх хөдөлгөөнөөс соронзон орон үүснэ. Харьцангуйн онолоор
цахилгаан болон соронзон орон нь нэг объектын хоёр харилцан холбоотой
үзэл бодол юм. Цахилгаан соронзон орон гэж нэрлэгддэг энэ орны бүрдэл
хэсэг болох цахилгаан болон соронзон орнууд нь ажиглагч болон цэнэгийн
харьцангуй хурднаас хамаардаг. Квант физикт цахилгаан соронзон орон
квант хэлбэрт шилжсэн байдаг ба фотоны харилцан шилжсэний үр дүнд
цахилгаан соронзон харилцан үйлчлэл бий болдог.
Өдөр тутмын амьдралд соронзон орон нь тогтмол соронзнуудын үүсгэсэн
нэг нэгнээ болон төмөр биетийг татах ба түлхэх үл үзэгдэх хүч байдлаар
дайралддаг. Орчин үеийн технологид соронзон орон маш түгээмэл
хэрэглэгдэж байна. Тухайлбал цахилгаан технологи болон цахилгаан
механикийн технологид өргөнөөр ашиглаж байна. Дэлхий өөрөө өөрийн гэсэн
соронзон оронтой. Энэ нь та бидэнд зүг чиглэл, байршил тогтооход чухал
ач холбогдолтой. Хуйларсан соронзон орнууд нь цахилгаан мотор болон генераторт ашиглагддаг. Соронзон хүч нь Халлын нөлөөллөөр дамжин өнгөрч буй цэнэг зөөгчдийн талаар мэдээлэл олгодог.
No comments:
Post a Comment