Батлав.Сургалтын
менежер: Ц.Сайханжаргал
ХИС-ийн багш: Б.Гантулга
ЕБС-ийн
багш: З.Баасанжаргал
Дадлагажигч багш: Б.Амаржаргал
Ховд
аймгийн Жаргалант сумын VI сургуулийн 8а ангид заах ээлжилт хичээлийн төлөвлөгөө
Хичээлийн сэдэв: Энерги хувиргагч
Хичээлийн
зорилго: Энергийг нэг төлвөөс нөгөө төлөвт ямар механизмын тусламжтайгаар шилжүүлж болохыг мэдэж авах.
Хичээлийн
зорилт:
- Цахилгааны энерги дулааны энергид
- Химийн энерги, дулааны энергид
- Химийн энерги, дулааны энерги болон хөдөлгөөний гэх мэт энергид хувирах
үзэгдлийг тус тус судалья.
Анги
зохион байгуулалт:
Хэрэглэгдэхүүн: Шохой, самбар, зураг, ажлын хуудас
Хичээл
заах арга зүй:
|
Шинжлэх
ухаанч арга барил
|
|
|
1.Санаа ба баримт нотолгоо, цуглуулах
|
1.2 Ажиглалтаас асуулт гаргах
1.3 Өмнөх төсөөлөл болон ажиглалтад суурилан таамаглах
|
|
2.Сорил туршилтыг төлөвлөх
|
2.2 Сорил туршилтын үед өөрчлөгдөх хэмжигдэхүүнийг ялган таних
|
|
3.Баримт нотолгоо гаргах ба
үр дүн боловсруулах
|
3.1 Энгийн багаж, хэрэглэгдэхүүнийг ашиглан ажиглалт,хэмжилт хийх
|
|
4.Баримт нотолгоо ба үр дүнг
нягтлах, танилцуулах
|
4.1 Сорил туршилт,мэдээлэл боловсруулах явцыг бусдад танилцуулах
|
|
Хичээлийн үйл явц
|
|||
|
Хичээлийн үе шат
|
Багшлахуй
|
Хугацаа
|
Суралцахуй
|
|
Анги зохион байгуулалт
|
Мэндлэнэ
Ирцээ бүртгэнэ
Багт хуваагдаж сууна
|
1мин
|
Сурагчид мэндэлнэ
Ирцээ өгнө
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ гаргана.
|
|
Сэргээн сануулах үе шат
|
Алхам: 1 Та нарын
мэдэх ямар ямар энергийн хувирлууд байна вэ?
Чийдэн асаах нь ямар энергээс ямар энергит шилжиж байна вэ?
Ус буцалгагч ямар энергээс ямар энергит шилжиж
байна вэ?
|
5 мин
|
Багаараа хамтран ярилцаж санаа бодлоо
дэвтэртээ бичнэ. Цахилгаан энерги дулааны энергид,
Дулааны энерги цахилгаан энергид,
Химийн энерги цахилгаан энерги Аль ч хэлбэрийн
энерги дурын хэлбэрт хувирч болдог.
|
|
Шинэ мэдлэг бүтээх үе шат
|
Алхам: 2
Энэ зурган дээр энергийн ямар хувирал явагдаж
байгааг багаараа тайлбарлан бич
![]()
Алхам: 3 энерги хувиргагчыг тодорхойлох
|
20 мин
|
Усны энерги хөдөлгөөний энергид шилжсэн
хөдөлгөөний энергийн тусламжтайгаар цахилгаан энергийг гаргаж авсан. Нэг
энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжихэд энерги хувиргагч хэрэгтэй.
![]()
Усны энерги
Хүрд
Механик энерги
Генератор
Цахилгаан энерги
|
|
Бататгах үе шат
|
Алхам: 4 Энерги
хувиргагчийн үүрэг гүйцэтгэж буй биесийг нэрлэж бичээрэй.
Цахилгаан...........Дулааны энерги
Химийн энерги.................цахилгаан энерги
Цахилгаан энерги............. гэрэл энерги
Уян харимхай нь ............... дууны энерги
|
9 мин
|
Цахилгаан энерги дулааны энергид хувирахад
чийдэнгийн нарийхан улайсах утас энерги хувиргагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Цахилгаан станц дээр механик энерги цахилгаан энергид хувирахад генератор нь
энерги хувиргагч болно.
|
|
Нэгтгэн дүгнэхүй
|
Алхам: 5
Хотын гэр хороолол болон орон нутагт гэр
байшинг дулаацуулахдаа нүүрс, түлээ түлдэг бөгөөд энд химийн энерги дулааны
энергид шилждэг. Химийн энерги, цахилгааны энерги, дулааны энерги, механик
энерги гэр мэт өөр хоорондоо харилцан хувирч өөрчлөгдөж байдаг.
|
5мин
|
![]() |
|
Гэрийн даалгавар
|
Алхам: 6 цахилгаан
энергийг хөдөлгөөний, гэрлийн, химийн энерги болгон хувиргадаг Энергийн хувиргагчыг
нэрлэж бичээрэй.
|
1 мин
|
Хүүхэд тус бүр гэрийн даалгавраа тэмдэглэж
авна.
|


No comments:
Post a Comment