Monday, May 29, 2017

Физик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Бодис зүй буюу Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.
Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.
Устөрөгчийн атомын эхний хэдэн электроны орбитуудыг өнгөөр кодлогдсон магадлалын нягтын хөндлөн огтлолууд мэтээр үзүүлсэн нь.

Оршил

Физик нь «туршлагын» үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дүнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч •хүртэл өргөн• хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг байна. Бас харимхай ба харимхай биш депормацийн талаар гардаг.

Физикийн тулгуур онолууд

Зураг




Соронзон орон бол цахилгаан гүйдэл болон соронзон шинж чанартай материалуудын соронзон нөлөөллийн математик тодорхойлолт, тайлбар юм. Соронзон орон дох аливаа цэг чиглэл болон хэмжээ (урт) хоёроор тодорхойлогдох ба тиймээс соронзон орон бол вектор талбай юм. Соронзон орон нь ихэнхдээ Лоренцын хүчээр тодорхойлогдох ба энэ хүч нь цахилгаан цэнэгийг хөдөлгөгч хүч юм. Соронзон орон нь тус тусдаа бие даасан боловч хоорондоо нягт хамааралтай хоёр орноос хамаарна. Тэдгээрийг sболон n үсгээр тэмдэглэнэ.
Хөдөлж буй цахилгаан цэнэгүүд болон үндсэн квант чанартай холбоотой өөрийн эгэл хэсгүүдийн эргэлдэх хөдөлгөөнөөс соронзон орон үүснэ. Харьцангуйн онолоор цахилгаан болон соронзон орон нь нэг объектын хоёр харилцан холбоотой үзэл бодол юм. Цахилгаан соронзон орон гэж нэрлэгддэг энэ орны бүрдэл хэсэг болох цахилгаан болон соронзон орнууд нь ажиглагч болон цэнэгийн харьцангуй хурднаас хамаардаг. Квант физикт цахилгаан соронзон орон квант хэлбэрт шилжсэн байдаг ба фотоны харилцан шилжсэний үр дүнд цахилгаан соронзон харилцан үйлчлэл бий болдог.
Өдөр тутмын амьдралд соронзон орон нь тогтмол соронзнуудын үүсгэсэн нэг нэгнээ болон төмөр биетийг татах ба түлхэх үл үзэгдэх хүч байдлаар дайралддаг. Орчин үеийн технологид соронзон орон маш түгээмэл хэрэглэгдэж байна. Тухайлбал цахилгаан технологи болон цахилгаан механикийн технологид өргөнөөр ашиглаж байна. Дэлхий өөрөө өөрийн гэсэн соронзон оронтой. Энэ нь та бидэнд зүг чиглэл, байршил тогтооход чухал ач холбогдолтой. Хуйларсан соронзон орнууд нь цахилгаан мотор болон генераторт ашиглагддаг. Соронзон хүч нь Халлын нөлөөллөөр дамжин өнгөрч буй цэнэг зөөгчдийн талаар мэдээлэл олгодог.

Sunday, May 21, 2017

Ээлжит хичээлийн төлөвлөгөө


Батлав.Сургалтын менежер:                                        Ц.Сайханжаргал
              ХИС-ийн багш:                                                    Б.Гантулга
              ЕБС-ийн багш:                                                     З.Баасанжаргал
              Дадлагажигч багш:                                             Б.Амаржаргал
Ховд аймгийн Жаргалант сумын   VI сургуулийн 8а ангид заах ээлжилт хичээлийн төлөвлөгөө
Хичээлийн сэдэв: Энерги хувиргагч
Хичээлийн зорилго: Энергийг нэг төлвөөс нөгөө төлөвт ямар механизмын  тусламжтайгаар шилжүүлж болохыг мэдэж авах.
Хичээлийн зорилт:
- Цахилгааны энерги дулааны энергид
- Химийн энерги, дулааны энергид
- Химийн энерги, дулааны энерги болон хөдөлгөөний гэх мэт энергид хувирах үзэгдлийг тус тус судалья.
Анги зохион байгуулалт:





Хэрэглэгдэхүүн: Шохой, самбар, зураг, ажлын хуудас

Saturday, November 7, 2015

1.Механик хөдөлгөөн 

Аливаа юмс үзэгдлийн өөрчлөлтийг ерөнхийд нь хөдөлгөөн гэж нэрлэнэ. Физикт хөдөлгөөн хэмээх ойлголтыг ерөнхий утгаар нь биш маш явцуу хүрээнд авч үздэг. Тухайлбал: тэнгэрт үүл хөвөх, онгоц нисэх, газар дээр машин давхих, модноос алим унах, цагийн дүүжин хэлбэлзэх зэргийг ажиглаж болно. Энд тоочиж байгаа хөвөх, нисэх, давхих, унах, хэлбэлзэх хэмээх үгнүүдийг хөдлөх хэмээх ганц үгээр тодорхойлж болно. Эдгээр хөдөлгөөн өөр өөрсдийн онцлогтой бөгөөд янз бүрийн байдалтай байх боловч тэдгээрт бүгдэнд нь ерөнхий нэгэн чанар бий. Энэ бол өөр биетэй харьцангуй нэг биеийн байрлалын өөрчлөлт юм. Жишээ нь: үүл, онгоц, машин дэлхийтэй, алим модтой, цагийн дүүжин түүнийг дүүжилсэн цэгтэй харьцангуй өөрийнхөө байрлалыг тус тус өөрчилнө. Үүнээс үзэхэд нэг бие нөгөөтэй харьцангуй  байрлалаа өөрчилж болдог байхад нэг биеийн хэмжээнд ийм өөрчлөлт бас явагдана. Жишээ нь: резиныг сунгах ба агшаах, бөмбөгийг хийлэх ба хийг нь гаргах зэрэгт биеийн нэг хэсгүүд нөгөөтэйгөө харьцангуй өөрчлөгдөж байдаг. Иймд байгальд явагдаж байдаг нэг бие буюу түүний хэсгүүд нөгөө бие болон бусад хэсгүүдтэй харьцангуй өөрийнхөө байрлалыг өөрчлөх үзэгдлийг механик хөдөлгөөн гэж нэрлэх ба түүнийг судалдаг физикийн нэгэн хэсгийг зүгээр механик гэнэ.